УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн твиттер хуудаснаа томоохон албан тушаалтан авлига авч байгаад баригдсан талаар нийтэлсэн нь өчигдрийн гол дуулиан байв. Тэрбээр “Нэгэн яамны газрын дарга нар ажлын байран дээрээ авлига авч байгаад АТГ-т баригдаж.

АТГ-ын залуучуудад баяр хүргэе” гэсэн. Эрхэм гишүүн албан тушаал, алдар нэрийг нь эхэндээ нууцалж байсан ч сүүлд дэлгэсэн. Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн дарга Д.Даваасамба авлига авч байгаад баригдсныг тэрбээр зарласан. Гэхдээ Д.Даваасамба ажлын байран дээрээ авлига авч байгаад гардуулсан уу, өөр газар байсан уу гэдэг нь эргэлзээтэй байна. Ж.Энхбаяр гишүүн түүнийг газар дээрээ гардуулсан гэж байгаа бол албаны эх сурвалжууд үүнийг үгүйсгэж байгаа юм.

Үргэлжлэлийг эндээс