“Сентерра голд” ХХК Ноён уулыг хэсэгтээ ухахгүй байх шийдвэрийг шүүхээс гаргалаа
2017/02/10
Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул оршдог. Энэ ууланд хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. “Сентерра Гоулд” ХХК-ийн эзэмшдэг ашиглалтын дөрвөн лиценз эзэмшдэг бөгөөд үүнийг хүчингүй болгуулах асуудлаар “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, өмгөөлөгч Г.Батбаяр нар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан. Улмаар хариуцагчаар Ашигт малтмалын газрыг татсан. АМГ нь гуравдагч этгээдээр Монгол улсын Засгийн газрыг тус тус татаж шүүх дээр маргаан үүсгээд байгаа.
Уг маргаантай холбоотойгоор өнөөдрийн байдлаар шүүхэд нэмэлт маргаан үүсээд байгаа. Тодруулбал, улсын тусгай хамгаалалттай газар болон стратегийн орд газрын хилийн бүс тодорхойгүй байгаа. Тиймээс тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг “Сентерра Гоулд” ХХК-ийн зүгээс шүүхэд гаргаад байгаа. Анхан шатны шүүхээр энэ хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Энэ шийдвэрийг “Сентерра Гоулд” ХХК-ийн тал эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаж тус компанийн гомдол хэлэлцэх маргаан Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр болсон. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Ингэснээр “Сентерра Гоулд” ХХК хилийн заагийг тогтоох хүртэл Ноён ууланд ямар нэгэн олборлолт явуулах эрхгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэмэлт маргаан болон үндсэн маргааныг хэлэлцэж дуусах хүртэл Ноён ууланд ямар ч олборлолт явуулахгүй бөгөөд олборлолт явуулсан тохиолдолд “Сентерра Гоулд” ХХК хуулийн дагуу хариуцлага хүлээх юм.
Бид үндсэн маргаан буюу “Сентерра Гоулд” ХХК-ний лицензийг цуцлах эсэхийг шүүхээр хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэж мэдээлэх болно.
,сайхан мэдээ бна.баярлалаа · 2017/02/11
,