Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан боллоо. Гурван байнгын хорооны дарга оролцсон энэ удаагийн хуралдаан маш замбараагүй болсон юм.

Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр Л.Энх-Амгалан гишүүн утсаар ярьж ганцаараа чангаар инээв. Түүний инээд бусад гишүүдэд “халдварлаж”  байнгын хорооны хуралдааныг бага зэрэг үймүүлэв. Үүнтэй зэрэгцэн Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ээрч мууран байж  13 асуудлаар санал хурааж дуусган эцсийн хэлэлцүүлэг хийхийг олонхийн саналаар дэмжив.  

Байнгын хорооны хуралдаанаар дараагийн асуудлыг хэлэлцэх үеэр байнгын хороонд сууж байсан 10 гишүүний дөрөв нь босож зогссон байв.  Улмаар асуудлыг зогсоогоороо хэлэлцэж дуусгалаа.