Монголын морин спорт залуу уяачдын холбоо салбар хуралдаанаа 21 аймагт хийж байгаа. Өчигдөр  Өмнөговь аймагт салбар хуралдааныг хийлээ.   Хуралдаанд УИХ-ын гишүүн, Монголын морин спорт залуу уяачдын холбооны тэргүүн Д.Гантулга, Өмнөговь аймгийн бүх сумаас ирсэн залуу уяачид оролцсон.

Улмаар Өмнөговь аймаг дахь салбарын тэргүүнээр тус аймгийн Засаг даргын орлогч дарга С.Мөнхбаяр сонгогдсон юм. Мөн уг Өмнөговь аймаг дахь салбар нь 17 тэргүүлэгч гишүүнтэй байхаар тогтсон.  

Салбарын тэргүүн болон тэргүүлэгч гишүүдийг сонгосны дараа  Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон  Энхболд, Монголын морин спорт залуу уяачдын холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Гантулга  нар  салбар 15 суманд  15 хурдан удмын үрээ бэлэглэлээ.