Сэрэмжлүүлэг: Ослын улмаас долоон хүн гэмтжээ
2017/02/16
2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 379 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 287 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас 7 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 9, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, явган зорчигч мөргөж гэмтээсэн 7 /үүнээс сургуулийн насны 1 хүүхэд гэмтсэн/ бүртгэгджээ. Хэргийн газрыг орхин явсан осол, хэрэг 2 бүртгэгдсэн байна.
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 33 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал, СБД-ийн нутаг Дамбын постны хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч М-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан байна.
Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа хэн бүхэн анхаарал болгоомжтой байж болзошгүй эрсдлээс сэргийлнэ үү.