“Туркиш Эйрлайнс” 40 зорчигчийн тээшийг мартжээ
2017/02/16

“Туркиш Эйрлайнс” зорчигчдынхоо ачаа тээшийг мартсан хэрэг гарлаа. Тодруулбал өнөөдөр Чингис хаан нисэх буудалд 11:55 цагт буусан Истанбул-Бишкек- УБ чиглэлийн ТК 342 дугаарын онгоцоор ирсэн 40 зорчигчийн тээш ирээгүй байна. Улмаар зорчигчдыг асуудал үүсгэхэд бямба гарагийн 11 нислэгээр ирнэ гэж зорчигдод мэдэгджээ.






