БОАЖЯ бол монгол улсын засгийн газрын ерөнхий чиг үүргийн яам билээ. Нэгэнт ерөнхий чиг үүргийн яам бол байгаль орчны олон компонентүүд болох ус,газар, агаар,биологийн олон төрөл зүйл, хог аягдал, химийн бодис зэрэг асуудлаар төрийн бодлого төлөвлөж, хууль санаачилж,бодлогын баримт бичгүүд болох тогтоол, журам,стандарт, норм-норматив, аргачилал, хэв хэмжээ, тариф боловсруулан батлан мөрдүүлж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллуулах чиг үүргийг гүйцэтгэх ёстойг хэлүүлэх юун.

 

Өнөөдрийн болон өчигдрийн энэ яам дээрх чиг үүргээ голлож биш иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүмүүстэй хутгалдан төрийн үйлчилгээ явуулах ажлаа урьтан сонирхолтой нь аргагүй хийдэг газар болж ирсэн.

 

Ариун нэрийг алдах амархан, олох нь маш бэрх. Гэвч зоригтой шийдвэр гаргасан сайдууд энэ салбарт хожим Эрдэнэбаатар сайд, муу нь Барсболд сайд шиг үргэлж дурсагдан үлддэг билээ.

Ирсэн бүх сайдууд үүнээс салахыг хүсээгүй. Ганцхан сайд л зөв ажиллах хандлага гаргасан ч удаагүй. Нэрийг нь хэлчихье. Эрдэнэбаатар сайд гэж байсандаа.


Ингээд энэ яамны аппаратчикууд аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй уулзаж, зөвшөөрөл,
мэргэжлийн байгууллагын эрх олгох, баримт бичиг батлах зэрэг ажлыг маш сонирхолтойгоор хийдэг болсон. Үүнтэй холбогдож, баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг маш ихээр чирэгдүүлэх, дарамтлах, хавчих явдал мэргэжилтнээсээ, Газрын дарга, ТНБ хүртлээ гаарсан.

 

Үүнийг мах цусаараа мэдэрсэн маш олон уул уурхай эрхлэгчид, байгаль орчны үнэлгээ, усны чиглэлийн бизнес эрхлэгчид, үйлдвэр эрхлэгчид, төсөл хэрэгжүүлэгчид захаас жишээ хэлж чадна.


Олон жилийн урдаас Байгаль орчны үнэлгээ батлуулах, ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах, химийн бодис, ан, самар гаргах зөвшөөрлүүд, тусгай хамгаалттай газар эзэмшүүлэх ажлууд тодорхой ханштай болсныг бид мэдсээр ирсэн.

 

Би өөрийгөө үүнийг хэлэх ёс суртахууны эрх болоод туршлага хуримтлуулсан гэж үздэг.


1996 оноос анхны байгаль орчны чиглэлээр бизнес хийдэг аж ахуйн нэгж байгуулж ажилласаны хувьд Маулет, Батжаргал, Адъяасүрэн, Баярцогт, Мэндсайхан, Барсболд, Эрдэнэбаатар, Шийлэгдамба, Гансүх, Оюун, Батцэрэг,
Оюунхорол сайдын үед энэ салбарт судалгааны ажил,төрийн ч алба, бизнес эрхэлж, сайн муу алдаа завхралыг нь харж, муудалцаж,сайдаж өдий хүрсээн.


НАДАД ДАРААХ ХЭДЭН САНАЛ ЗӨВЛӨЛГӨӨ БАЙНА



Ингэж
аж ахуйтай хутгалдснаар олон аавын хүүг гэмт хэрэгрүү түлхэх, орооцолдуулах үүд хаалгыг нээсэн. Залуу хүмүүс хэрэгт төвөгт орооцолдож нэр нүүрээ баасдах гэж төрд ирэхгүйн тодорхой.

 

Гэхдээ аж ахуй, бизнес, авилгал, ханш тогоох асуудлыг тэнгэрт гаргаж эвдэн, хожим уламжлуулсан У.Барсболд гэж сайдын үеээс энэ салбар маш их эвдэрсээн.

 

Үүнээс гарах зам, хууль эрхийн боломж байна.

 

Ийм аж ахуйн чиглэлийн ажлаас бодлогын яам зоригтой татгалзаж, харъяа агентлаг, үйлдвэрийн газар, мэргэжлийн холбоодод гэрээгээр шилжүүлснээр тэд төрийн үйлчилгээг тодорхой тарифаар гүйцэтгэж авилгалаас ангид зогсох болно.

 

Баялаг бүтээгч, аж ахуй эрхлэгчдийг чирэгдүүлдэг олон зөвшөөрөл бүрдүүлэх материалыг цөөлж, нэг нэгжид хариуцлах нь туршлагаар нотлогдсон.


Тодорхой санал:



1. Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийх, БОНБНҮ-ний материал бүрдэлт, баталгаажуулах нөхцөл хангагдсан эсэхийг үзэн яамаар баталгаажуулах ажлыг Байгаль орчны үнэлгээчдийн холбоонд өгч, төрийн болон төрийн бус байгууллагын тодорхой оролцоотой эрдэмтэдийн зөвлөлөөр тус холбооны дэргэд шийдэж байх. Орон нутгийн зөвшөөрөл зэрэг авлигал, чирэгдлийн том хар бул чулууг 2 удаа оруулж, хоёр удаа авч хаясан ч
попуудын шахалтаар С.Оюун сайдын үед дахин орж ирснийг хорсолтойгоор авч хаях хэрэгтэй.

 

Орон нутгийн зөвшөөрөл зэрэг авлигал, чирэгдлийн том хар бул чулууг 2 удаа оруулж, хоёр удаа авч хаясан ч попуудын шахалтаар С.Оюун сайдын үед дахин орж ирснийг хорсолтойгоор авч хаях хэрэгтэй.

2. Усны чиглэлээр хэрэгжих төслүүдийн бүрдэлтийг ТӨҮГ дээр нь хангуулж яам баталгаажуулах. Нөөцийн зөвлөл гэх онц эрхт, өндөр дээд цэц шиг байгууллагаар төсөл оруулж цензурдаж цавчиж, буцааж мохоодогийг болиулж, усны үйлдвэрийн мэргэжлийн газарт өгөх. Тэндээ цөөн тооны эксперттэй байхад болчихно. Эсвэл үндэсний хороо үүнийг экспертүүдийн саналаар баталгаажуулах хэрэгтэй.


3.
Химийн бодисын зөвшөөрөл үндэсний хороонд нь, ан агнуур, шувуу,самар зөвхөн мэргэжлийн холбоодын шинжүүрт тэнцсээр олгох. Тэдгээр байгууллага авилгалаас хол байхын тулд борлууллтын 5 хувиас хэтрэхгүй тарифаар үйлчилгээ авдаг болгох


Энэ чиглэл рүү оруулах асуудал ихээхэн яригддагч ирсэн
сайдууд бодлоготой биш аж ахуйтай, сантай зууралдах өндөр сонирхолтой ирж, авилга өгөгч, авагчийн зууш болоод байна.

 

Үүнийг зоригтойгоор хийж чадвал яаманд илүүдэл орон тоо, чирэгдэл учруулагсад, их мэдэгчид, цаас нэхэж сар жилээр дарамтлагсад алга болж,хэл амнаас сална гэдгийг туршлагаараа санал болгож байна.

 

Ухаандаа танай яаманд Байгаль орчны төлөвлөгөө батлуулах гэж аж ахуй эрхлэгчид хэдэн арван хоногоор,сараар элдэв новш нэхээд хэвтчихээр ханшийг нь өгч, наанаа инээж, цаанаа кармаандаа салаавчтай салахаас өөр аргүй байдалд хүргэдэг алдартай хүмүүс төрөөд байна шүү дээ.

 

Энэ бүхнийг УИХ-д байгаа аж ахуй эрхэлж байсан Гарамжав шиг гишүүд дэндүү мэднэ дээ. Тэд биеээрээ туулсны хувьд байнгын хорооны удирдлагын хувьд миний саналд нэгдэнэ гэдэгт иргэж байна.

 

Ариун нэрийг алдах амархан, олохууя маш бэрх. Гэвч зоригтой шийдвэр гаргасан сайдууд энэ салбарт хожим Эрдэнэбаатар сайд, муу нь Барсболд сайд шиг үргэлж дурсагдан үлддэг билээ.


Усны инженер Ц.Сосорбарам