Засгийн газраас ахмад настнуудад Цагаан сарын баярын өмнө, Үндэсний их баяр наадмын өмнө буюу жилд хоёр удаа насны хишиг олгохоор болсон билээ. Цагаан сарын өмнө өгөх Насны хишгийг Төрийн банк, Хаан банк, Капитал банкаар дамжуулан олгохоор болсон. Өнөөдрөөс эхлэн ахмад настны Насны хишиг болон алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс банкнууд олгож эхлээд байна.  НХХЯ-аас санхүүжилтийг 100 хувь шийдсэн аж.

Тодруулбал,  Баянзүрх дүүргээс бусад бүх дүүргийн ахмадуудын мөнгийг Хаан банк олгож байгаа. Баянзүрх дүүргийн ахмадын болон алдарт эхийн одонт эхчүүдийн мөнгийг  өнөөдөр үдээс хойш эсвэл маргаашаас олгох юм байна.

 “Төрийн банк”-ны хувьд Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Сонгино хайрхан дүүргүүдэд  байрлах салбараараа насны хишиг болон алдарт эхийн одонгийн мөнгийг олгож эхэлсэн.  Бусад дүүргийн санхүүжилт одоогоор ороогүй байгаа аж.

Капитал банкны олголт бүх дүүргүүдэд хэвийн явагдаж байна.

Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 121 000 гаруй ахмад настан байгаа бөгөөд  65-69 настай ахмадад 50 000, 70-79 настанд 80 000 олгох бол 80-89 настай ахмадад 150 000, 90 ба түүнээс дээш настанд 250 000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтсон билээ.