"Эрх чөлөөт улс" гэсэн үзүүлэлтээс ухарч болзошгүйг анхааруулав
2017/02/22
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Иргэдийн оролцоо” төсөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран “Ардчиллын хөгжил-Иргэний оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр Иргэний танхимд зохион байгууллаа.
Хурлын үеэр Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ч.Энхбаахар “Төлөөллийн ардчилал, тулгамдсан асуудал”, Удирдлагын академийн дэд захирал, доктор, профессор Ш.Батсүх “Шууд ардчилал, иргэдийн оролцоо”, Улс төрийн боловсролын академийн Удирдах зөвлөлийн дарга Д.Ганбат “Монгол Улсын ардчиллын чанар, анхаарах асуудал”, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг “Орон нутгийн түвшин дэх иргэдийн санаачлах эрх”, МУБИС-ийн багш, доктор. Э.Гэрэлт-Од “Улс төрийн нам, иргэний нийгмийн оролцоо”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дзд захирал, докгор дэд профессор А.Бямбажаргал “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийн хэрэгжилт, шинжилгээ”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхан “Жагсаал, цуглаан хийх эрх чөлөө, түүний хэрэгжилт”, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Бариаширсүрэн “Ардчиллын хөгжилд хүний эрхийн байгууллагуудын оролцоо” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн юм.
Төлөөллийн ардчиллын сөрөг талаас дурдвал, төрийн бодлогын шийдвэр гаргах үйл явцад ард түмэн шууд оролцох боломжгүй, шийдвэр гаргах хүндийн жин нь ард түмэнд биш, төлөөлөгчдөд, бүр тодруулбал, төлөөлөгчдийн ард байгаа намуудад төвлөрдөг байна. Засаг төрийг ард түмнээс хөндийрүүлснээр түүний хүлээн зөвшөөрөгдөх шинж (легитим шинж) буурдаг, нам төрийн толгой дээр гарч, парламентын шийдвэр нэрээр суудлын олонхийг авсан намын шийдвэр гарч хэрэгждэг байна. Мөн парламентын гишүүн харьяалах намын бодлогыг заавал дагах үүрэг хүлээснээс түүний хараат бус байдал алдагддаг аж. Энэ нь өнөөгийн УИХ-ын үйл ажиллагаан дээр харагдаж байгааг судлаачид хэлж байсан юм. Энэ байдал даамжирснаар парламентын гишүүн яваандаа өөрийн эрх ямба, байр сууриа хадгалахын төлөө бүхнээ зориулах тал руу халтирдаг байна. Мөн яамдын түшмэд, шинжээчдийн хууль тогтоох үйл ажиллагаанд үзүүлж буй нөлөө их болж, гүйцэтгэх эрх мэдэл хууль тогтоогчдыг шахаанд оруулснаар төрд авторитар хандлага нэмэгддэг. Олон түмэнд парламентад үл итгэх хандлага хүчтэй илэрч, үүний улмаас иргэд сонгуульд оролцохоос зайлсхийх явдал нэлээд газар авч, сонгуульд санал өгсөн сонгогчдын тоо тогтмол буурдгийг илтгэлд тэмдэглэсэн юм.
Энэ үеэр Улс төрийн боловсролын академийн Удирдах зөвлөлийн дарга Д.Ганбат “Монголын ардчиллын чанарг ахиц гарсан гэж үзэж болохгүй. Либерал ардчиллын үнэт зүйлсийн нэлээд хэсэг Монголд хөгжлөө олоогүй байна. Процедурын хэмжүүр дотор авлигын хяналт, хэвтээ хариуцлагын тогтолцоо болон эрх зүйт ёс дутмаг. Иргэдийн эрэлт, хэрэщээ, сонирхлыг төр засаг нь гүйцэлдүүлж байх явдал хамгийн их үгүйлэгдэж байна. Сонгопдсон улстөрчдийн авлигад автахаас сэргийлэх хуулийн хамгаалаж дутуу.
Сонгуулийн санхүүжилтийн хатуу чанд зохицуулалтыг боловсруулах, Шүүх, хуулийн байгууллагын хараат бус дархлаа, чадамжийг нэмэгдүүлж, улс төрийн нөлөөллөөс ангижруулах нь зүйтэй” гэв.
Харин улс төр судлаач Э.Гэрэлт-Од “Монгол Улсад өнгөрсөн 27 жилийн хугацаанд улс төрийн нам төлөвшөөгүй, иргэний нийгэм бэхжээгүй байна. Төрөөс эрх зүйн орчны шинэчлэл тулгамдаж байна. Улс төрийн нам, иргэний нийгмийн хамтъш ажиллагаа үгүйлэгдэж байна. Эцэст нь ардчиллын хөгжлийг дэмжихүйц дотоод ардчилалтай, олон нийтийн дэмжлэг авдаг, инстүүцийг бэхжүүлэх нь Монголын ардчиллыг бэхжүүлэхэд нэн тустай болно” гэсэн юм.
Мөн Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Ч.Энхбаатар зөвхөн Монголд биш, ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудад нэг бэрхшээл, зовлон гарч ирж байна. Үүнийг парламентын хямрал ч гэдэг, ардчиллын хямрал ч гэж ярьж байгаа. Төлөөллийн ардчилал өөрөө хуурамч багтай болсон байна. Үүнээс болж парламентын засашалд иргэдийн итгэх итгэл унаж байна. Төлөөллийн ардчиллын амин сүнс болсон улс төрийн намуудын нэр хүнд мөн унаж байгаа тухай хөндсөн. Харин доктор Ш.Батсүх Төлөөллийн ардчиллыг Монгол Улс үгүйсгэхгүй. Үүнийг бэхжүүлэхээс гадна хариуцлагажуулахын тулд шууд ардчиллын механизмуудыг онцлогтоо тохируулан хэрэгжүүлэх ёстой юм байна гэсэн санааг дэвшүүлсэн юм. Судлаачид Монголд ардчиллын харагдах байдал нь байгаад байна. Гэхдээ бурхан нь байна, шүншиг нь алга гэдэгтэй адилхан ардчиллын агуулга, амин сүнс суларсныг тодотгосон. Мөн ардчиллын чанарт анхаарах ёстой. Бодит ардчиллаа бэхжүүлье. Ингэхгүй бол ардчиллын дараагийн барометр гарахад манай ардчилал хойшоо ухарсан байж магадгүй. Эрх чөлөөт улс гэсэн үзүүлэлтэс ухарч магадгүй байна шүү гэдгийг анхаарууллаа.
С.ДӨЛ
/ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Зочин · 2017/02/22
erh chuluu gej ard tumnii yumiig duraaraa idehiig heldeg baih
zochin · 2017/02/22
helbel helj l baig yunaas ni aigaad hudlaa icheed bgaa yum be haana bna ter erh choloo ih yridag humuust l bna nbol unegaihah zuilgui ene