Дэлгэцийн олон арван дүрээрээ үзэгч олны танил болсон жүжигчин Г.Золбоот Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаахаар болжээ.

Хоёрдугаар сарын 24 нд 11 цагт Төрийн ёслолын хүндэлтгэлийн танхимд шагнал гардуулах ажиллагаа болох бөгөөд энэ үеэр жүжигчин Г.Золбоот Монгол Улсын төрийн тэрүүнээс шагналаа гардан авах юм. 

Тэрбээр урлагийн тогоонд 20 гаруй жил хүчин зүтгэж 40 гаруй дүр бүтээжээ.  Гэхдээ энэ тоо зөвхөн дэлгэцийн бүтээлийнх нь. Түүний тоглосон уран бүтээлээс дурьдвал, “Долоон бурхан харвадаггүй”, “Аравт”, “Үхэж үл болно Чингис хаан”, “999”, “Мойлхон”, “Сүүлчийн бүжиг”, “Цахирмаа”  зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээж “Овжин охид”, “Зугтаарай” кинонд туслах найруулагчаар ажилласан байдаг.

Харин жүжиг, хошин урлагийн шоу хөтөлбөрийн дүрүүдийг нь оролцуулбал 130 –аад дүрийг бүтээж, амилуулжээ.