Нийслэлийн Онцгой байдлын албаны албан хаагчид Цагаан сарын баяр амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалдп ажиллаж байна. 2017 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр буюу цагаан сарын шинийн нэгэнд гал түймрийн 7, аврах ажиллгааны 2 дуудлагаар ажиллаж хурдан шуурхай ажиллаж эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ. Тухайлбал, Нийслэлийн СХД-ийн 27-р хороо, Орчлон хорооллын 46 дугаар байрнаас хүн унах гэж байна гэсэн дуудлага энэ сарын 27-ны өдрийн 22:23 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр очиход иргэн Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цонхоороо ор хөнжлийн даавуугаа холбож унах гэж байсныг аврагчид дээврээс аврах олсоор бууж иргэнийг амийг аварч тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.