Архи ууж согтуурсан  үедээ нэг хүн хөлөө хөлдөөж, нэг хүн тагтнаасаа унаж амь насаа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөрБЗД-8 хороонд суух Ө /эр.34н/ нь согтуурсан үедээ том өрөөнийхөө тагтнаас зүүгдэж байгаад унаж нас баржээ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэс шалгаж байна.

Мөн БЗД-20 хороонд суух Э /эр.57н/ Шар хоолойн мод үржүүлгийн хашааны гадна 02-р сарын 27-нд шилжих шөнө согтуурсан үедээ цасан дээр унтаж байгаад хоёр хөлөө хөлдөөсөн байна.