Сэлэнгэ аймгийн Мандал суманд (Зүүнхараа) газар хөдлөлт болсон талаар Одон орон, Геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 2-ний өдрийн 08 цаг 07 минут 31 секундэд Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 6 км-ийн зайд 4.1 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн төв өргөрөг 48.81, уртраг 106.59 аж.