Монголчуудын уламжлалт цагаан сарын баяр сайхан болж өнгөрлөө. Сар шинийн дараахан иргэд тухайн гарсан жилийнхээ засал номыг хийлгэхээр Гандан хийдүүдийг зорьдог. Сүсэгтэн олны дунд шинийн найман, шинийн 15-ны дотор амжиж засал номоо хийлгэвэл тухайн жилдээ сайн, сайхан байна гэсэн сүсэг байдаг юм.

Тодруулбал Шинийн 8-ны өдөр жилд нэг удаа тохиох хамаг амьтныг өвчин зовлонгүй, эрүүл энх байлгах тангарагтай Манал бурханы буулттай өдөр юм.Бурханы номонд “Манал бурханд сүжиглэн эгэл мөргөл үйлдэж тахил өргөж, түүнд аврал эрж хандсан төдийд бүтэхгүй ажил, амьдрал, үзэл бодол тэргүүтэн зохицон эвлэрэлдэн нэгдэж хүчийг олдог” хэмээн айлдсан байдаг билээ.Сайн цагт хийсэн бүхэн 100 дахин арвижна хэмээн Банчин шагжаа ширий номлосон байдаг аж.

Энэ үеэр гандан хийдүүд лам нарын "сезон" орж, засал номоо уншуулах гэсэн олны хөлд дарагдсаар ирсэн.Харин лам нар заавал шинийн найман, 15 гэхгүйгээр тухайн жилийнхээ засал номыг хийлгэх нь зүйтэй гэж үздэг.

Тэгвэл шинийн гуравнаас эхлэн Гандан, хийд олны хөлд дарагдлаа. Засал номоо хийлгэх гэсэн иргэд Гандангийн дөрвөн зүгийн хаалгаар орж ирэн багагүй түгжрэл үүсгэжээ. Харин Төв Гандангийн үүдэнд байдаг жижиг дацангууд сүсэгтнүүдийн хөлд дарагдаж нэлээд хөдөлгөөнд оржээ. Хүмүүс жилийнхээ засал номыг бичүүлэх гэж нэлээд удаан дараалалд зогсож буйдаа ядарсан бололтой зогсож байгаа харагдлаа. Бидний хамгийн эхний орсон дацан бол Гандангийн хойд талд байрлах “Манба дацан” байлаа. Уг дацанд нийтдээ 169 төрлийн ном хурдаг бөгөөд тус бүрд нь тариф тогтоож өгчээ. 

Үргэлжлэлийг эндээс