МИАТ-ын онгоц саатдаг асуудал жил бүр нэг жилдээ хэд хэдэн удаа гарах болжээ.  Эднийх байсхийгээд л ослын буулт хийж, зорчигчдоо айлгадаг зуршилтай болсон. Өчигдөр гэхэд л Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн "ОМ-135" дугаарын нислэг саатжээ. Яагаад энэ удаа ингэж их саатах болов.

МИАТ-ын албанаас дээрх мэдэгдэлийг хийж байгаа ч зарим нэг хүмүүсийн ам дамжсан яриагаар бол онгоцны компютерт алдаа гарсан гэх яриа ч байна. Ямартаа олон улсын нислэг үйлдэж буй тус компани ийм удаан хугацаагаар үйлчлүүлэгч нараа удааж байгаагаас харахад онгоцонд нилээд их гэмтэл гарсан бололтой. 

Тус компани нь өмнө нь энэ мэт саатлууд ихээр гаргаж байсныг уншигч олон санаж буй биз ээ. 

 Тухайлбал, өмнө нь Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 дугаар аялал гүйцэтгэсэн El-CXV бүртгэлийн дугаар бүхий агаарын хөлөгт гэмтэл гарч зорчиж байсан 100 орчим хүнийг багагүй сандаргаж байсан түүхтэй. "Боинг” онгоц хөөрөхөөр хурдаа авах үед нэг талын дугуй нь салж унаснаас болж осол болох шахжээ

Тухайн үед  Онгоцонд нийтдээ 95 зорчигч, хөлгийн багийн гишүүдийг нэмээд 100 гаруй хүн байсан бөгөөд тэдний амь насанд аюул заналхийлсэн гэсэн үг болж байгаа юм.

Мөн 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09:15 цагт Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн ОМ -135 дугаарын нислэг Берлин хотод буух ёстой цагаасаа гурван цаг хоцорж буусан байдаг.

2014 оны зургадугаар сард өмнө Сөүлээс Улаанбаатарын чиглэлд ниссэн МИАТ компанийн ОМ302 аяллын дугаартай “Боинг 767″ онгоц зорчигчдоо айлгаж сандаргасаар байгаад арайхийж Чингисхаан буудалдаа газардсан тухай мэдээлэл  олныг цочирдуулсан.

2013 онд МИАТ ын нэг дарга нь  “Дайны эрсдэлийн даатгал” нэртэй 700 сая ам.доллар буюу хуримтлалын мөнгөөр тоглосон байдаг. Энэ мэт МИАТ тойрсон ноцтой эрсдэл асуудал тулгарсаар байна. Үүнийг хэрхэн өөрчлөх бэ, одоог хүртэл өөрчлөгдөөгүй, ийм асуудал байна шүү дээ.

Г.Наран

Үргэлжлэл бий...

zaluu.mn