Жил бүрийн хаврын эхэн сарын шинийн 15-ний дотор иргэд Алтан-Овоо, Шилийн Богд уул руу гарч, хийморио сэргээхээр Сүхбаатар аймгийг зорих нь элбэг байдаг.

Гэвч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр, Түмэнцогт, Мөнххаан сумд, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр сумдад малын шүлхий өвчин гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл Алтан Овоо, Шилийн богд уул руу явах зам Сүхбаатар аймгийн хорио цээрийн дэглэмтэй байгаа дээрх сумдын нутгаар дамжин өнгөрдөг юм.

Мал, амьтны гоц халдварт өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм нь өвчний тархалтаасаа хамааран 21 хоногоос 3 сар хүртэл, түүнээс дээш хугацаагаар ч үргэлжилдэг тул иргэд, жолооч нарыг өвчлөл тархсан бүс нутаг, дээрх чиглэл рүү зорчихгүй байхыг анхааруулж байна.