Э.Бат-Үүл юунд сандрав?
2017/03/07
Б.ОЧИР
С.Зоригийн аллагын хэргийг шүүснээс хойш Э.Бат-Үүл сураг алдарсан. Нийслэлийн АН-ын дарга хэрнээ АН-ын даргын сунгааны үеэр ч үзэгдээгүй.
Гэтэл Цагаан сарын битүүний урьд шөнө буюу хоёрдугаар 24-ний үдэш цахим сүлжээгээр гэнэтийн мэдэгдэлхийгээд гарч ирсэн юм. Тодруулбал, 24-ний шөнийн 24 цагтай уралдан Youtube.com-д Э.Бат-Үүлийн мэдэгдэлбайршсан. Түүнийг ийн мэдэгдэл гаргахад хүргэсэн шалтгаан нь фейсбүүкийн хоёр ч хаяг дээр Э.Бат-Үүлийгцагдан хорилоо гэсэн мэдээлэл гарчээ. Тэрээр 2:15 минутын бичлэг бүхий мэдэгдэлдээ “...Миний хүү Чулуудайг 480 тэрбум төгрөг хууль бусаар олж авсан болон Бат-Үүлийг цагдан хорилоо гэх мэдээллийг нэр бүхий хэд хэдэнфэйсбүүк хуудсаар дамжуулан тараасан байна. Мэдээж энэхүү мэдээллийг улс төрийн ямар нэг зорилгоор тараажбайгаа нь илт. Тиймээс эдгээр мэдээллийг тарааж байгаа цаад эзнийг нь олж, нэр төрөө сэргээлгэх ёстой гэж бодожбайна” гэсэн юм. Үүнийхээ дагуу “Танхай эмээ” хэмээх хаяг бүхий пейж хуудсыг шүүхэд өгснөө мэдэгдсэн байна.
Улмаар Э.Бат-Үүл гуравдугаар сарын 2 буюу шинийн 4-нд болсон намынхаа золголт дээр “Би намын дотоододявагдах Монгол Улсын Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөнө” хэмээн мэдэгдэв.
Э.Бат-Үүлийн ийн дараалсан мэдэгдлүүдийг гаргаж, сандралд орсон нь зүгээр ч нэг албан тушаалын төлөөххөдөлгөөн биш ажээ.
Эх сурвалжийн мэдээллээр Э.Бат-Үүл Хотын даргаар ажиллаж байхдаа өөрийн хүү Б.Чулуудайгийнхаа компанидхэдэн тэрбум төгрөгийн тендерийн ажлыг хууль бусаар авч өгсөн байж болзошгүй хэргээр АТГ-т шалгуулаадэхэлсэн сурагтай. Энэ л түүний ингэтлээ гэнэт олны өмнө гарч ирсний шалтгаан бололтой.
Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудайтай холбоотой асуудал шинэ юм биш. Одоогоос хоёр жилийн өмнө нийгэм даяаршуугиан тарьж байсан мэдээлэл ажээ. Тодруулбал, 2015 оны аравдугаар сарын 14-нд тухайн үед НИТХ дахьМАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан, одоогийн МАН-ын генсек Д.Амарбаясгалан энэ талаар ярьж, тус намынбүлэг Э.Бат-үүлийг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргаж байв. Тухайн үед Д.Амарбаясгалан “...Өнөөдөр хотын даргаар ажиллаж байгаа энэ хүн өөрийнхөө хүүгийн компанид 5.1 тэрбум төгрөгийн тендерөгчихөөд яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ. Шударга ёс байдаг л юм бол хариуцлага хүлээх ёстой. Хотындаргын 2013 тавдугаар сарын 29-ны өдөр хүүгийнхээ “Грандлайн” компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийнтөсөл хэрэгжүүлэгчээр баталсугай гэсэн өөрийнх нь гарын үсэгтэй бичиг байна. Яагаад бид энийг бариад байна вэгэвэл 2013 онд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргахдаа хотын дарга маань “Грандлайн” компанийг огтдурдаагүй байдаг. Хүүгийнхээ бизнес гээд тэр хэсэг дээрээ “Сонор” рекордс гэж л бичсэн. Энэ бол албантушаалаасаа чөлөөлөгдөх хангалттай үндэслэл. Үүн дээр нь зарим хууль хяналтын байгууллагууд асуудалүүсгэдэггүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд сууж байдаг нь өнөөдөр шударга бус зүйл юм. Тийм учраас бид энэасуудлыг эцэст нь тултал явна. Энэ үйлдлээ өнөөдрийн “Өдрийн сонин” дээр хүлээн зөвшөөрөөд ярьчихсанбайна” гэж ярьж байжээ. Мөн 2015 оны аравдугаар сарын 13-нд Н.Батсүмбэрэл, Б.Ганхуяг, Жаргалсайхантэргүүтэй иргэдийн төлөөлөл Э.Бат-Үүлийг шалгуулахаар АТГ-т хандсан юм. Тэд ярихдаа “...Түүний хүүгийн нэрдээрх “Грандлайн” компани нь хотоос зарласан гэр хорооллын дахин төлөвлөлтийн 5,1 тэрбум төгрөгийнтендерийг авсан байна. Энэ нь хууль ёсны байна уу, үгүй юу гэдгийг шалгуулах нь зүйтэй. Улсын баатар улс доторулс үүсгэж өөрийн хүссэн бүхнээ хийж хэрэгжүүлж байгаа нь иргэдийн бухидлыг төрүүлсээр байна. Аав нь хотындарга болоод хүүхдийнхээ хувийн компанид төрийн тендерийг авч өгдөг байж таарахгүй” гэж байлаа.
Ийн Э.Бат-Үүл хүү Б.Чулуудайгийнхаа компанид тендер өгсөн хэргээр шалгуулж байж тун болзошгүй байна. Түүнчлэн түүний ийнхүү сонгуульд нэр дэвшихээр мэдэгдэл хийсэн нь хуулийн байгууллагад шалгуулж байгаа асуудлаас олны анхаарлыг өөр тийш нь хандуулах гэсэн нэг арга уу, эсвэл..?
манхан · 2017/03/08
наранд байхаараа иднэ завшина худал ярина авилагдана нарсанд орохоороо өвдөнө өлсөнө АН хаан гэж
манхан · 2017/03/08
наранд байхаараа иднэ завшина худал ярина авилагдана нарсанд орохоороо өвдөнө өлсөнө АН хаан гэж
баба · 2017/03/08
МАНгаруудаа луйвраар төрд гарчихаад юугаа донгосоод байгаа юм. Тийм лут юм бол тэр оффшорт байгаа мөнгөө аваад ирээч Үүлийн 4 жилд хийснийг чам шиг юм 400 жилд ч чадахгүй
зочин · 2017/03/08
та нар гүтгүүлж үзээгүй болохоор мэдэхгүй байх. Өөрсдөө юу ч хийж чадахгүй, хүн муу хэлэх болохоороо уралдаад л байх юмаа , ингэж байхаар толгой тархиа сэргээцгээ
зочин · 2017/03/08
дандаа гүтгүүлсээр байгаад хүн гэдэг амьтан чинь хаширдаг юм байгаа биздээ. зөвшдээ нам дарах хэрэгтэй.
Зочин · 2017/03/07
БАТ-ҮҮЛ ЯМАР БАНДИЙ ЮМ ВЭ ХАРАХ ЦАРАЙНЫ ....ИРГЭД ГАЗАР БАЙРГҮЙ ХОХИРСООР БАНДИЙ ҮҮЛ ЦАГ ХОЖСООР ОФФШОРДОХ МӨНГӨ НЬ АРВИЖСААР Л ЯМАР БАНДИЙ ЮМВЭ
зочин · 2017/03/07
хөөрхийгөө төв аймагт нэг сайн сувилал байдаг гэсэн хэд хоног хэвтүүлье ядраад л байх шиг байнй даа
Зочин · 2017/03/07
АН-хан БАЯЖААД зарим ҮҮЛЭН баатар МЭТ нь ОЙ санамжаа алдаж янз нь ТЭД ТАРГАЛЖ БАЯЖСААР ИРГЭД ЯДУУРЧ ХООСОРСООР ХОРвоо та хулгайчуудыг ШИЙТГЭЭД өгөөч ГУЯ танаас
Зочин · 2017/03/07
АН- хан сайхан ЯРИНА АМЛАНА... төрийн эрх АВНА НАЙЗ АХ ДҮҮГЭЭ томилно....ЭЦЭСТ НЬ ИДНЭ ХӨРӨНГӨЖИНӨ зорилго нь ТЭР бонд босгоно БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ НЭРИЙН доор мөнгө ЦАВЬЧИНА....сурц нь тэр ЯЛАГДАХААРАА жагсана үймээн ДЭГДЭЭНЭ хүний амь НАС ЭРСДЭНЭ .... ЗАХИАЛАГЧ нар ЦЭВЭРХЭН үлдэнэ АРГА НЬ тэр
МАН ЗҮТГЭНЭ · 2017/03/07
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ