Довчин гэх монгол эр Mариа.Д, Аня.Б гэдэг хоёр эмэгтэйн амийг зэрлэгээр хөнөөсөн  хэрэг Германы Лайпциг хотод гарчээ.

Довчин нь бас нэгэн монгол залуугийн хамт хэргийг үйлдсэн магадгүй хэмээн сэжиглэгдэж  байгаа аж. Тэд 2 эмэгтэйтэй бааранд танилцсан бөгөөд Довчин эхнэр хүүхэдтэй нэгэн байсан хэмээн Германы хэвлэлүүдээр бичжээ.

38 настай тэрбээр Монголын нийслэл Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 13 жилийн өмнөөс ХБНГУ-д амьдарч байгаа аж.

Тэрбээр 2013 онд Лайпциг хотод мужааны чиглэлээр суралцаж төгсөөд Германы Саксон мужийн нэгэн жижиг хотод эхнэр хүүхдийн хамт суурьшин амьдрах болжээ.

Лайпциг хотод тэрбээр гар урлалын цагийн ажил хийдэг, тун завгүй нэгэн байжээ.

“55” баарны эзэн Али Мансури ярихдаа “Тэрбээр өдөр бүр ажлын саарал хувцас өмсч явдаг. Өдөрт 5-6 аяга шар айраг уугаад төлбөрөө тэр даруйд нь хийгээд явдаг байсан” гэж ярьжээ.

Хэрэг гарсан орон сууцны байшинд мөрдөн шинжээчид ажиллаж байна