"Miss Mongolia-2013” наадмын титмийн эзэд өнгөрөгч есдүгээр сард УДЭТ-ын тайзнаа тодорч тэргүүн миссээр хувийн дугаар 2 Н.Ану тодорч Японы Окинаво хотноо болох "Miss International 2013" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон юм. 

Тэрбээр арванхоёрдугаар сарын 7-17-ны хооронд Японы Окинаво хотноо зохион байгуулагдах "Miss International 2013" дэлхийн гоо бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээнд оролцохоор мэдүүлгээ явуулан бэлтгэлээ эхэлжээ.

Тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс нийт 81 мисс бүсгүйчүүд өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.

"Miss Mongolia-2013" тэмцээний ялагч Н.Ану нь ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологи, дизайны сургуулийг компьютер графикийн чиглэлээр сурч төгссөн бөгөөд өдгөө “Монгол Модель” агентлагт загвар өмсдөг билээ.

Эх орноо төлөөлөн олон улсын гоо бүсгүйчүүдийн тэмцээнд оролцох гэж байгаа Мисс Н.Анугийн хувийн зургаас нийтэлж байна.

Д.Ана