Өчигдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болсон. Энэ өдөр эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж дээрэмдсэн, хүчиндсэн тохиолдол бүртгэгдсэн байна.
Тухайлбал, БЗД-12 хороонд оршин суух Д-ийн цүнхийг 165-170см өндөр, 25-30 орчим насны үл таних залуу зүүн шанаанд нь нэг удаа цохиж дээрэмдснийг БЗДЦХ-3 шалгаж байна.
Мөн Саруул хотхонд Чингэлтэй 7 хороонд оршин суух Т-г Дархан-Уул аймгийн харьяат Д согтуурсан үедээ хүчиндсэн хэргийг илрүүлэн СБДЦХ-1 шалгаж байна.