1975 оноос хойш 3 дугаар сарын 08-ны өдрийг жил болгон Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр болгон дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэсээр ирсэн түүхтэй.

Тэгвэл энэ өдөр Говьсүмбэр аймгийн Замын Цагдаагийн тасгийн хамт олноос Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө соёлтой оролцож буй эмэгтэй гурван жолоочийг "САЙН ЖОЛООЧ"-оор шалгаруулж гарын бэлэг гардуулсан байна.