Босоо Ганбаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү
2017/03/13
Өмнөх Засгийн газар УИХ-ын эрхэм албан тушаал хашсан ч энэ жилийн сонгуульд өвдөг шороодсон С.Ганбаатар сүүлийн үед нам жим амьдарч байсан ч саяханаас эргэн улс төрд орох ажлуудаа хийж байгаа бололтой.
Тэрбээр амралтын өдрөөр болсон Оффшорт данстай улс төрчдийг шалгуулах “Ард Түмний Онц Түр Зөвлөл”-ийн хуралд оролцсон бөгөөд тус холбооныхон "Оффшорт данстай улс төрчдөөс болж ард иргэд хохирч залуучуудын ирээдүй бүрхэг байна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүргүүлэх “Тулган шаардах бичиг”-ийг хүргүүлж байсан билээ.
Тэгвэл Оффшорын эсрэг Ард түмний онц зөвлөл хүрээгээ тэлсээр байна. Тус зөвлөлд УИХ-ын гишүүн асан “Босоо” С.Ганбаатар, өмгөөлөгч Г.Батбаяр нар нэгдсэн байсан юм.
Энэ мэтээр Босоо Ганбаагийн улс төрийн ажил идэвхжсэн бололтой. Түүнчлэн удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшинэ гэсэн дам яриа ч ихээхэн гарч байгаа билээ.
zochin · 2017/03/14
ichij amidar
Зочин · 2017/03/14
ХЭН Ч СОНГОХГҮЙ
irgen · 2017/03/14
Bas neg uran chalchigchaar l dutav gej de ene huniig hen songoh be de!!!!
Зочин · 2017/03/13
hen eniig denjih vee deeee