2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 329 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 262 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 13 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 6 /үүний улмаас 9 хүн гэмтсэн/, мөргөлдсөн 5, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол бүртгэгдсэн. Зам тээврийн осолд зорчигч хэлбэрээр 2, явган зорчигч хэлбэрээр 3 нийт 5 хүүхэд өртсөн.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 53 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Хонхорын замд амины N.Sunny маркийн А жолоочтой автомашин амины T.Chaser маркийн Б жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 16 настай М, 13 настай О нарын 3 хүн гэмтжээ. Ослын зургуудаас сэрэмжлүүлэх зорилгоор хүргэж байна.