“Тэтгэвэр урьдчилан олгох журам”-ыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалын дагуу баталсан билээ. Үүний дагуу энэ сарын 1-нээс эхлэн орон даяар олгож эхлээд байгаа юм.

Уг журмаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нөхцөл, болзлын дагуу тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авч байгаа тэтгэвэр авагчид тэтгэврийг нь жилд нэг удаа урьдчилан олгох юм байна.

Тэгвэл тэтгэврээ урьдчилан авах ахмадууд өөрийн харьяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүдэд хүсэлтээ гаргах бөгөөд тэтгэвэр барьцаалсан зээлгүй байх шаардлагатай аж.

Дашрамд дурдахад, урьдчилан олгох тэтгэврийн хэмжээ нь тухайн тэтгэвэр авагчийн 3 хүртэлх сарын тэтгэврийн 50,0 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээс хэтрэхгүй байхаар зохицуулжээ.