Өнөөдөр 14 цаг орчим Улаанбаатарт АНУ-ын цэргийн онгоц ослын буулт хийжээ.  АНУ-ын цэргийн С-10 маркийн онгоцны нэг хөдөлгүүр бүрэн зогсож, ажиллагаагүй болжээ. 

Улмаар Улаанбаатар хотын Чингис хаан нисэх онгоцны буудалд ослын буулт хийж, хэвийн газардсан байна. Хэдэн хүнтэй, аль чиглэлд явсан талаар албаныхан тодорхой мэдээлэлгүй байгаа аж. Тус онгоцны ослын буултыг аюулгүй хийлгэх талаас Чингис хаан нисэх онгоцны буудлын шуурхай баг хуралджээ.