Нийслэлийн Соёл, урлагийн газар болон Боловсролын газар, “Өөрчлөлтийг шинэчлэгч төв” ТББ-тай хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд “Зөв зан чанар-Хотын соёл” илтгэлийн уралдааныг зарлаж байна. Удирдамжид заагдсан зан чанарууд болон багш нар өөрсдийн шинэ санал, санаачлагыг гаргаж, илтгэлээ боловсруулах бөгөөд илтгэлийг 3 үе шаттай зохион байгуулж,  шалгаруулалтыг ирэх дөрөвдүгээр сарын 18-наас тавдугаар сарын 19-ний өдөр хүртэл зохион байгуулах юм.

   2017-2018 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулгад шалгарсан илтгэлүүдийн дагуу хичээл заах боломж нөхцөлийг бүрдүүлж, багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихэд энэхүү уралдааны онцлог оршиж байна. Түүнчлэн сурагчдад зөв зан чанар төлөвшүүлэхэд уралдааны гол зорилго оршиж байгаа билээ гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.