Сургагч багш бэлтгэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр “Сургалт заах арга зүй-технологи” сэдэвт сургалт өнөөдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Төмөр зам дахь цагдаагийн газрын хурлын зааланд эхэллээ.
Цагдаагийн ерөнхий газрын сургалтын төвөөс Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран зохион байгуулж буй тус сургалтад Улаанбаатар цагдаагийн хүрээний газар, хэлтсүүдийн төрөл мэргэжлийн 124 алба хаагч хамрагдаж байна.
Энэхүү сургалт цагдаагийн алба хаагчид тодорхой шинжлэх ухааны мэдлэг, мэргэжлийн ур чадварыг эзэмшихэд ямар бэрхшээл тохиолддог түүнийг багш хэрхэн зааж, чиглүүлж, сургалтын арга зүйг хэрхэн үр дүнтэй эзэмшүүлэх-технологийг танилцуулах, хэрэгжүүлэх дэмжих зорилготой юм. Алба хаагчид тус сургалтад хамрагдсанаар сургагч багш нарын заах арга зүй, сургалтыг явуулах технологи сайжирч, цаашид цагдаагийн байгууллагын 2017 оны сургалтыг тасралтгүй, чанар үр дүнтэй зохион байгуулахад чухал ач холбогдолтой байна. “Сургалт заах арга зүй-технологи” сэдэвт сургалт өнөөдөр үргэлжилж байна.