Чингэлтэй дүүргийн 17-р хороо, “Ачтан” худалдааны төвийн зүүн замд амины Hyundai Porter автомашины жолооч А нь Toyota Ist Ө жолоочтой автомашинтай мөргөлдөж, явган зорчигч ЧД 18-р хороонд оршин суух Б /41н,эр/-г мөргөж гэмтээсэн хэрэг өчигдөр гарлаа.

Цагдаа нарыг хэргийн газарт ажиллахад осол гаргасан жолооч болон явган зорчигч нь согтуу байжээ. Тодруулбал, явган зорчигч Б-гээр драгер үлээлгэхэд Др:1.81%, осол гаргасан жолооч А-аар үлээлгэхэд Др:1.85% гарсан байна.  

Тиймээс согтууруулах ундаа хэрэглсэн үед замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг цагдаагйн байгууллагаас анхааруулж байна.