Дарга хүн бол асуудал шийдэх гэж дарга хийдэг шүү… Тэрнээс биш зовлон ярих гэж хийдэггүй юм. Ажил хийдэг асуудлыг шийддэг хүн учраас дарга сайд гэдэг албан тушаал дээр ажилладаг байхгүй юу. Төрийн сайдын бяр нь хүрэхгүй байх шиг байна.

Одоо тэгээд генерал л шийдэж дээ” гэх үгийг Шадар сайдын амнаас унагахад хүргэсэн хүн бол Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг. Өвөлжилт ихээхэн хүндэрсэн таван аймгийн хорин хэдэн сумын дундах отрын бүсэд шаардлагатай байгаа эмнэлгийн түргэн тусламжийн машиныг шийдэлгүй цаг алдчихаад, хаа байсан Азийн хөгжлийн банкны хөрөнгө мөнгийг яриад зогсохгүй  “Хөөцөлдөж байна,  үнэхээр бүтэмж муутай байна” гэж хэлээд сууж байсан хүн бол  А.Цогцэцэг сайд. Удирдах албан тушаалтны зангараггүй, даацтай шийдвэр гаргачих зүрх зориггүй А.Цогцэцэг сайдын үед Эрүүл мэндийн салбар дахь тулгамдсан асуудлууд шийдлээ олно гэдэгт итгэхгүй байгаагаа салбарынхан хэлцгээж буй юм.

Уг нь бол  эрүүл мэндийн салбар удирдлагын түвшиндээ ч, эмч мэргэжилтнүүдийн түвшиндээ ч реформд бэлэн болсон байх ёстой, тийм цаг үе. Гэвч салбарын толгой дээр улстөрийн нөлөөллөөр гараад суучихсан А.Цогцэцэг сайд байгаа цагт энэ салбарт дорвитой ажлууд хийгдэх магадлал тун бага байгаа юм. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж манай Монголчууд ярьдаг шүү дээ.  Үнэхээр салбараа гэсэн сэтгэл зүтгэлтэй хүн бол эмч мэргэжилтнүүдийнхээ өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг хугаслаад ч болов шийдэхийн төлөө сайд дарга хүн шиг ажиллах ёстой. Асуудал шийдэж чадахгүй бол дарга сайд байх гээд хэрэггүй. Зүгээр л огцрох хэрэгтэй.

ЭМЯ-д очсон сайд дарга болгон толгойноосоо “реформ” хийж байгаа нь энэ гэж гэж Эрүүл мэндийн зохион байгуулалтын номын “А” –аас эхэлж сурч, чаддагаар нь хэдэн эмнэлгийн дарга солидог, тэр “А” нь дуусаагүй байхад засаг солигддог, дараагийнх нь ирээд өөрийгөө баахан рекламдаж өнөө муу эмч нараа газар доогуур ортол муулж муулчихаад бас дахиад “А” –гаас эхэлдэг, залгамж чанар манар байхгүй ийм л байдлаар энэ Эрүүл мэндийн систем удирдуулж явж ирснийг нэгэн нийтлэлч хэлсэн байдаг. Тэгвэл А.Цогцэцэг сайдын тухайд яг л ийм байр байдалтай яваа хүн. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт реформ хийе гэвэл А.Цогцэцэг шиг салбараа өндийлгөж чадахгүй хүмүүсийг эхлээд буулгах ёстой юм.

Сайд болохоосоо өмнөхөн хувийн эмнэлгээ “худалдаж” жүжиглэсэн гэгддэг А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдын  тамгыг атгангуутаа ажилдаа шуурхайлан орно гээд байсан. Өнөөдрийн өдрийг хүртэл тэрбээр шуурхайлан шийдсэн ямар ажлууд байгаагаа нарийн сайхан тоочоод гаргаад ирэх хэрэгтэй байна.

 

Үргэлжлэлийг эндээс