Монголын барилгын салбарын хамгийн том Улаанбаатар барилга 2017 цуврал үзэсгэлэн 12 дах жилдээ болж байна. Энэхүү үзэсгэлэнг Барилга, Хот Байгуулалтын Яам, “Барилгын хөгжлийн төв”, “Мишээл Экспо” компани “Мишээл Барилгын их дэлгүүр” хамтран зохион байгуулж буй бол үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Дэрэн Наран, Deutsche Welle компаниуд ажиллаж байна.

Энэхүү үзэсгэлэн нь барилга угсралт, орон сууцны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээн байгуулалт, орон сууцны шинэ хорооллуудыг олон нийтэд танилцуулах. Мөн барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн импорт, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, салбар хоорондын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, түүнчлэн сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник технологийн талаар олон нийтэд таниулан сурталчилдагаараа онцлогтой юм.

Үндэсний барилгын материал үйлдвэрлэгчид болон импортлогч байгууллагууд оролцох “Барилгын материал, шинэ техник технологийн үзэсгэлэн 3-р сарын 17-оос 20-ний өдрүүдэд, Мишээл Экспо төвд болж байна

Энэхүү үзэсгэлэнд:

  • Барилгын материал, шинэ техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид болон импортлогчид
  • Хүнд машин, механизм худалдаалагч байгууллагууд
  • Барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд оролцож байна.

“Орон сууц хот тохижил”-ийн үзэсгэлэн 3-р сарын 24-өөс 27-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд болох ба

Үзэсгэлэнд:

  • Барилгын засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд
  • Орон сууц хот тохижилтын компаниуд
  • Барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд
  • Зураг төсөл, интерьер, экстерьер дизайны үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд тус тус оролцоно.

Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр “Барилгын салбарт батлагдсан норм, стандартууд” сэдэвт сургалт семинар болно. Энхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирж шинэ орон сууцнууд барилгын материалын талаарх бүх мэдээллийг нэг дороос аваарай. Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч Дэрэн Наран, Deutsche Welle компаниуд ажиллаж байна.

 

Харилцах утас: 88077064, 88077036, 99064435, 99918133