Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд нэгэн эх амаржиж, шүүгчийн туслах нь эх барьж авчээ.

 Тодруулбал шүүх хуралдааны үеэр иргэний төлөөллөөр оролцож байсан Б.Чимгээ гэх эмэгтэй гэнэт өвдөж, улмаар шүүгчийн туслах Б.Солонго хүүхдийг эх барьж авсан байна.

 Б.Чимгээ нь төрийн албанд ажилладаг /ХУД-ын ИТХ-ын төлөөлөгч/ бөгөөд дөрөв дэх хүүхдээ шүүхийн танхимд төрүүлсэн нь энэ аж. Шүүх танхимд мэндэлсэн хүү 3,2 кг жинтэй төрсөн бөгөөд эх, хүүхдийг яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэсэн байна.