Жүжигчин О.Дөлгөөн хүүхдүүд баярлуулж явна
2013/11/19
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин О.Дөлгөөн хөл хүнд болсноосоо хойш нам гүм болсон билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй найз залуугийн хамт "Modern zaluus" ТББ байгуулсан байна. Улмаар эхний үйл ажиллагаагаа "Verbis" асрамжийн газарт зохион байгуулжээ. Тэрбээр энэ талаараа өөрийнхөө цахим хуудсанд “Modern zaluus" ТББ-ын маань эхний үйл ажиллагаа "Verbis" асрамжийн газарт амжилттай болж өнгөрлөө... Бяцхан хөөрхөн хүүхдүүдийн цангинасан инээд талархлын сайхан үгнүүдээс цаашдаа илүү ихийг хийж бүтээх урам зориг авлаа. Нэгхэн өдрийн хэдхэн цаг хамт байсан ч гэсэн бид хамтдаа үнэхээр жаргалтай байлаа... Монголын минь үрс маш олон болох болтугай” хэмээн бичиж энэхүү ажиллагааныхаа зургуудаас оруулсан байна.
П.Төгөлдөр