Хүүхдийн мөнгийг 2019 онд нөхөж олгохгүй
2017/03/27
Баян ядуу гэлтгүй бүх хүүхдэд сар болгон 20 000 төгрөг авдаг байв. Харин 2016 оны 09-р сарын 07-ны өдрийн УИХ-ын ээлжит бум чуулганы хуралдаанаар 38-р тогтоолыг батлан гаргасан. Ингэснээр амьжиргааны төвшин доогуур орлоготой өрхийн хүүхдэд бэлнээр, үлдсэнийг нь 2019 оноос олгоно. Өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэнээр амьжиргааны төвшин доогуурт багтаж байгаа 660 мянган хүүхэд байгаа бол амьжиргааны төвшин дээгүүр орлоготой айлын 400 мянга орчим хүүхэд бий.
400 мянга орчим хүүхдийн мөнгийг 2019 онд тухайн хүүхдийн нэр дээрх дансанд шилжүүлнэ гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдэж байлаа. Үүнийг нь бусад яамд болон сайдууд нь баталж бүх хүүхдэд хүүхдийн мөнгө өгнө битгий уурлаж ундууц гэх мэтээр тайлбарлаж байсан.
Гэвч 2019 онд орох хүүхдийн мөнгө нөхөж олгогдохооргүй болжээ. Ийм тохироог Засгийн газар ОУВС-тай хамтарч гаргасан байна. Тодруулбал Засгийн газар, ОУВС-тай хамтран Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Тус хөтөлбөрөөс тавьж буй шаардлагын дагуу хүүхдийн мөнгөний халамж авах нийт хүүхдийн 40 хувьд олгохоор төлөвлөжээ. Үүнээс хэмнэсэн мөнгийг эмзэг бүлгийнхэнд олгох хүнсний талонд зарцуулах юм байна. Мөн 2019 онд хуримтлал хэлбэрээ олгохоор төлөвлөсөн тэтгэмжийг олгохгүй байхаар ОУВС-тай тохирчээ. Үүнийгээ баталгаажуулан 2017 оны төсвийн тодотголд “Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, ирээдүйд нөхөн олгохгүй байх;” суулгасан байх юм. Ирэх сард ээлжит чуулган хуралдана. Хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж, батална. Ингэснээр та бидний хүүхэд 20 000 төгрөг авах боломжгүй болно.
Ж.Эрдэнбатын Засгийн газар удаа дараа худлаа хэлж, хуурамч амлалт өгсөөр байгаа. үүний зөвхөн нэг жишээ нь л хүүхдийн мөнгө боллоо. Анх хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно гэсэн. Тод удалгүй улсын данс улаах гээд байна хэмээн айлын хүүхдүүдийг алагчилсан. Одоо алагчилсан чигээрээ “ширлэж” олгохгүй байхаар болоод байна. Ингэж худлаа амлаж байхаар анхнаасаа олгохгүй гэдгээ хэл. Хэрвээ үнэхээр мэргэжлийн засгийн газар байсан бол өнөөдөр асуудал ингэтлээ муудахгүй л байсан байх. Эдийн засгийн ХАР УХААН-тай хүнд улсынхаа санг бариулж байгаа энэ Засгийн газрын чинь данс хэзээ улааж, хэзээ огцрохыг таашгүй...
zochin · 2017/03/28
ireeduigee hurtel odoonoos yalgavarlaad ingej bhaa boliochee.
zochin · 2017/03/28
bolioche hudalch balaar yumnuud. oorsdiinhoo zardliig bolioch. toriin albanii oron toogoo tsooloch . ofshoor avilagchdiiha mongiig avach idej uulgvi tordo zvtgech
fgfhf · 2017/03/28
танилтай, аргатай азльтай нь авдаг мөнгө биш юм биш үү тэр чинь
oyuna · 2017/03/27
ter offshore danstai humuusees munguu butsaaj avaad uruu daraah n zuv gej bodjina, huuhdiin mungiig alagchlalgui bugded n uguh n zuitei!!!!!mongol uulsiin ireedui bolson huuhduudee demjihguigeer mongol uls tsaash hugjih undes bhgui gej bodjina!!!!! turiin bodlogo buruu bn, uneheer gomdoltoi, haramsaltai bn

Zochin · 2017/03/27
Ortsnii jijuur hiideg hunii huuhed tegeed bayanuu hasaad haychih ym bugdd ni bitgii ug tegeed uruu daraach hudalchuudaa
Hun · 2017/03/27
MAH-han bugd luibarchid
Hun · 2017/03/27
MAH-han bugd luibarchid
bayar · 2017/03/27
Хүүхдийг ялгаварлан гадуурхаж байна гж ойлгогдож байна. Өгвөл бүгдэд нь л өгөх эсхүл бүр болих хэрэгтэй.
Мөнх · 2017/03/27
3хүүхэдтэй эхнэр ажилтай би ажилгүй аль дээр үеийн судалгаагаар хүүхэдийн мөнгөнөөс хассан бөйсан энэ хасагдсан хүүхдүүд адилхан монгол хүүхдүүд манай ижил айл зөндөө байгаа дансанд бага гэлтгүй хурааж байсан одоо хийж чадахгүй байгаа

Зочин · 2017/03/27
За юувдээ тэгвэл бүгдэд нь өгөхөө боличих хэрэгтэй шд. Балиар худалч хүмүүсээр эх ороноо удирдуулах гэж!!!!!!!! Хүүхэд бол хүүхэд шүү малнуудаа
Зочин · 2017/03/27
2HOOROND yalgawarlaad tegsenees uguhgui bwal yasin
zochin · 2017/03/27
hvvhdiin mongiig ogoo chee ta nar idej uuh bolohooroo ter baitugai l bgaa sh de