Замын цагдаагийн албанаас улсын хэмжээнд “Ачааны автомашин, ачаа тээвэрлэлт” арга хэмжээг зохион явуулж, хяналт шалгалт хийн ажиллаж байна.

Тус арга хэмжээ нь бүтэн жилийн турш үргэлжлэх бөгөөд хяналт шалгалтаар Замын хөдөлгөөний дүрмийн 22 дугаар зүйл “Ачаа тээвэрлэх”, мөн дүрмийн 20 дугаар зүйл “Механикжсан тээврийн хэрэгсэл чирэх”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 102 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам”-ын хэрэгжилтэнд хяналт тавина.  

Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд  оролцох ачааны авто машинд дараах зөвшөөрлүүдийг олгодог. Үүнд:


-        “В” – бүх жин нь 3,5 тн болон түүнээс бага
-       “С” – бүх жин нь 3,5 тн-оос дээш
-       “СЕ” – чиргүүлтэй автомашинд зөвшөөрөл олгох бөгөөд зөвшөөрөл нь 6 сарын хугацаатай байна.