ХБНГУ-ын орон нутгийн сонгуульд Бавари мужийн хамгийн хүчирхэг намын тойргийн Залуучуудын Холбооны Еренхийлөгчид анх удаа гурван сая Монголчуудын нэг нь буюу Н.Солонго нэр дэвшин өрсөлдөж ялалт байгууллаа.
Бавари мужийн CSU (Christian Social Union) намын тойргийн Залуучуудын Холбооны Еренхийлөгчийн сонгууль энэ сарын 25-нд болсон юм. Ирэх 2 жилд намын гишvvдийн итгэлийг хийх ажлуудаараа харуулах vvрэгтэй. Залуучуудын Холбооны Еренхийлегч автоматаар намын бvх тевшний УЗ -д багтдаг ба багаараа бvсийн, мужийн хэмжээнд ерселдеен их болдог аж. 
 
ХБНГУ-ын улс төрд анх хөл тавин орж Бавари мужийн иргэдийн төлөөлөгч, CSU (Christian Social Union) намын гишүүн болсон бөгөөд тус улсын улс төрд дээд албан тушаал хашсан анхны монгол хүн болсон билээ.
 
Үүнээс хойш яг 3 жил өнгөрчээ. Барууны намд тэр тусмаа гадаад хүн гэдгээр нутгийн ард түмэнтэй , гурван үеэрээ улс төрд зүтгэж ирсэн Герман хүмүүстэй эн зэрэгцэнэ гэдэг амаргүй . Наад зах нь гадуурхуулах , чамлуулах , жижигхэн хорлуулах нь ч их ээ. Гэсэн хэдий ч нүүдэлчин талын Монгол бүсгүй эх орондоо Герман хэлийг сураад бор зvрхээрээ тус улсад ийм том амжилт гаргаж байгаад бахархах сэтгэл төрж байна.
 
Бидний нэг Монгол бүсгүй маань ХБНГУ-ын орон нутгийн сонгуульд Бавари мужийн хамгийн хүчирхэг намын тойргийн Залуучуудын Холбооны Еренхийлөгчийн сонгуульд том ялалт байгууллаа.
 
Баяр хүргье ! Амжилт хүсье!