Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 36 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлсэн байна.

2017 оны 03 дугаар сарын 30-ны Пүрэв гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 315 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 239 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 5 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 1, явган зорчигч мөргөсөн 2, мөргөлдсөн 7 осол бүртгэгдсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. 

Тухайлбал:

  1. БЗД-ийн нутаг “Зүүн хүрээ” хотхоны хойд замд H.Avante XD маркийн автомашины жолооч А нь явган зорчигч 6 настай Ц-г мөргөж гэмтээсэн. Ц нь эцэг, эхийн хамт явж байсан байна. Тухайн осолд Хэрэг бүртгэх тасгаас шалгалтын ажиллагааг явуулж байна.