Н.Номтойбаяр сайд хий дэмий их мөнгө үрдэгээрээ алдартай шүү. Өөрөө баян айлынх хүүхэд болохоор улс эх орноо баян гэж боддог бололтой юм. Одоо өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаанд 4.5 тэрбум төгрөг зарцуулна гэж байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гурван жил тутамд Өрхийн амьжиргааны судалгааг хийдэг. Энэ удаагийн амьжиргааны төвшин тогтоох судалгаанд 600 гаруй мянган өрх хамрагдах бөгөөд судалгааг өргөн цар хүрээнд авч үзэх, төрөөс халамж хүртэх ёстой жинхэнэ эзэд нь халамж хүртэж байгаа эсэхийг тодорхойлсон гэнэ. Уг нь заавал тодорхойлоод байх шаардлагагүй баймаар юм. Улстөрчид томчууд нь эрээ цээргүй идэж ууж байна. Энгийн иргэд нь өдөр бүр ядуурсаар ажлын байргүй болсоор, гадагшаа зугтаахыг мөрөөдөн амьдарч байгаа. 

Өөрөөр хэлбэл, айлын хөргөгч, хөлдөөгч угааалгын машин зэргийг тоолж, тавилгатай тавилгаггүй гэдгийг тодорахойлохын тулд л 4,5 тэрбум төгрөг заруулах нь байна. Ингэх хэрэг ер нь байгаа юм уу. Баян айлын хүүхдийн хэт үрэлгэн зангаа улсын ажилтай хольж хутгаад байна уу гүй юу Номтойбаяр сайд. 

Ингэхийн оронд энэ их мөнгөөр ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх нөхцөл боломж гаргахад зарцуулвал хаа хаанаа илүү үр дүнтэй баймаар юм. Өрхийн амьжиргааны төвшиг тогтоох судалгаа өнөөдрөөс орон даяар эхэлж байна.

Г.Наран

zaluu.mn