Ам.долларын өсөлтөд Ерөнхий сайд буруутай
2013/11/21
Өнөөдөр Монголбанкны ханшаар нэг ам.доллар 1748 төгрөг байна. Энэ нь таван сарын өмнөх түүхийг давтах эхлэл болоод байна. Тодруулбал, ам.долларын ханш дахин өсч эхлээд байна. 7-р сарын 19-ийг хүртэл ам.долларын ханш 1470 төгрөгт багтаж байсан бөгөөд сарын дараа гэхэд ам.долларын ханш 110 төгрөгөөр нэмэгдсэн. Улмаар наймдугаар сарын дундуур ам.долларын ханш 1790 төгрөгт хүртлээ өсөж, 1800 болохын даваан дээр Ерөнхий сайд маань анхаарал хандуулан байж, хэн гэм буруутай болохыг нь тогтоож, тэрхүү этгээдийг зарлах болно гэж мэдэгдэж байсан. Өөрөөр хэлбэл ханшийн энэ өсөлт хэсэг бүлэг нөхдүүдэд ашигтай, дийлэнхр олонход алдагдалтай болохыг Ерөнхий сайд маань тогтоож, үүнийгээ боль, эсвэл олон нийтэд зарлана гэдгээ мэдэгдэж байсан. Улмаар ам.долларын ханш буурсан.
Харин өнөөөдөр таван сарын өмнөх түүх давтагдах гээд байна. Хоёр долоо хоногийн өмнө 1720-1730 төгрөгт хэлбэлзэж байлаа. Харин өнгөрсөн долоо хоногоос эхлэн 1750-1760 төгрөгт хэлбэлзэж байна. ам.долларын ханш өдрөөс өдөрт өсөж байгаа нь манайх шиг импортлогч орны хувьд хүнд тусах болно. Үүнийг эдийн засагчид Монголбанкнаас явуулж буй мөнгөний бодлого хэт зөөлдөж байна. Монголбанк төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад голлон анхаарах ёстой гэж үзэж байгаа.
Гэтэл төгрөгийн ханш улам унаж гадаад валютын ханш чангарсаар байхад Монголбанкны зүгээс ямар нэгэн арга хэмжээ авахгүй байдлыг ажигласаар л байгаа нь хариуцлагагүйн шинж. Өөрөөр хэлбэл ажлаа хийж чадахгүй, хариуцлага алдаж байгаа юм. Ийм нөхдүүдэд хариуцлага тооцох л ёстой.
Ам.долларын ханш чангарч байгаа энэ цаг үед эртхэн дээрээ арга хэмжээ аваач дээ Ерөнхий сайд минь. Учир нь хэдэн сарын өмнө ам.долларын ханш өсөхөд та гол буруутанг тогтоосон. Улмаар олон нийтэд зарлаж бурууг нь ойлгуулах болно гэж байсан. Харин Ерөнхий сайд маань өнөөдрийг хүртэл энэ талаар ам нээхгүй байгаа нь “амаа үдүүлчихсэн” байх гэсэн хардлагыг төрүүлж байна. хэрвээ тухайн едээ зарлачихсан бол байдал өнөөдөр ийм дээрээ тулах байсан уу үгүй юу?
Хэрвээ Ерөнхий сайд энэ хэвээрээ амаа үдүүлсэн чигтээ байх юм бол төгрөгийн ханш суларч, ам.доллар нь өссөөр иргэд туйлдах нь тодорхой. Тэр үед та хариуцлагаа хүлээх үү? Эсвэл буруутайгаа хүлээгээд эртхэн арга хэмжээ авах уу гэдгээ та л шийд дээ.
А.Баярмаа
Зочин · 2013/11/24
чадахгүй юмаар оролдож байгаа нь тус болохоосоо илүү гай болдог гэдгийг ойлгож үзээсэй
Зочин · 2013/11/22
одоо энэ ерөнхий сайд монгол банкинд ман нам хариуцлага тооцох хэрэгтэй байна цаг хугацаа үнхээр явж байна эдийн засаг йим хүнд байхад бүх компаниуд энэ үнийн хөөрөгдөлтэй шинэ жилээс татгалзаж компанийхаа эсвэл өвдсөн зовсон нэгэндээ буяны үйлс хийвэл сайндаа шинэ жилээр олон хүмүүс ************гаас болж осгож гар хуруугаа хөлдөөхөөс эхлээд зөндөө ****** үр дагавар гардаг томхон ресторанд шинэ жил хийхэд 150000 төг гарах тооцоо байна үүнийгээ зөв буяны ажилд зориурвал сайн сан тэгээд үндэсний цагаан сараа хийвэл зохилтой үүнийг ерөнхийлөгч та анхааралдаа аваасай тэгвэл энэ даллорын эрэлт багасаж багач гэсэн үүн буух болов уу даллорыг 1384 барина гэдэг он гараад унагах ажилгаа хийж даллор эзэмшдэг хүмүүст том цохилт хийж магад манай томчуул одоо ханш өндөр байхад зараад буухыг хүлээж мөнгө угааж байна үүнийг он гараад гурван сард хийж магад тэгээд ч даллор нэг өдрийн дотор 60-70төг өссөн нь үнхээр байж боломгүй юм ман банкууд найман шаргад мөнгө угаадаг шүү үүнийг шалгах хэрэгтэй байгаа юм
Зочин · 2013/11/22
***** durakaas oor said hiicheh huuhed mongold oldohgui bgaa um bh daa mglbanknii heden durak $oop togloj bayjaad duusllaaa *****iin bandi said aa................................................****er
Зочин · 2013/11/22
tsalin nemne gej vlger yariulj bhaar dolloriin han**** hurdhan buulgaad o*****ee heden jil bair avah gej tsugluulsan tsalin maani odoo jijig mashinii ch vne hvrhee boliloo
Зочин · 2013/11/22
Tsalin nemegdexgui, do****iin xansh osood, ymnii une nemegdeed amidraxad xetsuu bnaa.
Зочин · 2013/11/22
Tsalin nemegdexgui, do****iin xansh osood, ymnii une nemegdeed amidraxad xetsuu bnaa.
Зочин · 2013/11/22
Yag vnen batshugar metiin ajlaa hiij medehgvi heden hvmvvs salbar bolon agentlag tus bvrt l b.a elegeere muluhluu shv de bid chin yumnii vne hanshiin zuruunuus bolj asar nemegdej b.a yaj daraa ni buulgah be tegeed
Unen · 2013/11/22
Ene said neeree arai yumaa mongol mungu delhiin hamgiin une tsenegui mungu bolj bnshde boliosoi