\

Манай улсаас Их британи улсад  Элчин сайдаар ажиллаж буй С.Баяр эх орондоо иржээ. Түүнийг Элчин сайдаар томилогдсон цагаас нь хойш Лондонд оршин суугаа Монголчууд эсэргүүцэн буцаан татахыг уриалан жагсаал цуглаан хийж байсан юм.

Харин энэ удаа түүний эх орондоо ирсэн шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн хүнийг ялалт байгуулахад тус дэм болох гэж олон хүмүүс тааварлаж байна. Өмнө нь тэрбээр хоёр ч удаа Н.Багабандийг Ерөнхийлөгчөөр сонгуулсан туршлагатай юм.

Тэгвэл энэ удаад М.Энхболдын сонгуулийн төв штабын ерөнхий менежерээр ажиллахаар ирж байсан юм байна.

Г.Нар 

zaluu.mn