Сайн байна уу би одоо 26-тай эрэгтэй байна. Эхнэртэйгээ гэрлээд 2 жил болох гэж байна сайхан л хосууд. Гэтэл сүүлийн үед би хэтэрхий хартай болоод байх юм?

Бүүр ургуулан бодож тэрэндээ стрессдэж нтр. Өөрийгөө сүүлдээ яагаад ингэж тэнэгтээд байгаагаа ч ойлгохоо байлаа. Манай эхнэр тэгэж хардуулахаар юм хийгээд, хашраасан зүйл байхгүй. Бас журамтай чанга бүсгүй. Тэгэх тусам нь л харддаг боллоо. Үүнийг яаж эмчлэх бас яаж зүгээр болгодог юм бол хэлж өгөөч хүмүүсээ. Илүү дутуу хүмүүс битгий хэрэггүй зөвлөгөө өгөөрөй…

cekc.mn