“Andra Model Management” агентлагийн Ерөнхий захирал, мисс Х.Бадамгэрэл саяхан амаржиж хүүтэй болсон билээ. Төрөөд удаагүй ч, эргэн формдоо орсон тэрбээр гам барих ёстой энэ цаг үед хөдөлмөрч зан нь хөтөлсөн бололтой,   “Гоёл-2014 ” наадамд оролцохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа гэнэ.  Тэрбээр энэ талаар өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн юм.  

Тодруулбал:  “Жил болгон хэд хэдэн чухал арга хэмжээнүүдийг хүлээдэг.  Энэ жил  Гоёл-2014 наадмаа алгасахгүй байх боломж гарлаа. Хүн олон зүйлээс сэтгэл ханамж авдаг бол миний хувьд тайзнаас маш их эрч хүч, урам зориг, цааш тэмүүлэх мэдрэмж авдаг.  Намайг дэмжиж, хурцалж байдаг гэрийнхэн, найзууд бас хайрдаа баярлалаа”  хэмээжээ.

 

 photo Snapshot_2013-11-23_115332_zps4a74c305.png










 

 

 

П.Төгөлдөр