Өмнөговь аймгийн Даланзадгад хотод унадаг дугуйн зам барихаар болжээ.Тодруулбал, тус аймгийн 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд Ажнай талбайгаас Соёл амралтын хүрээлэн хүртэл 1,9 км дугуйн замыг тавих асуудлыг тусгасан байна.  Энэ ажлын хүрээнд зураг төслийг боловсруулан ирэх тавдугаар сараас дугуйн зам тавих ажлыг эхлүүлэхээр бэлтгэлээ хангажээ.