Гранат дэлбэрэх хүртлээ доройтсон зэвсэгт хүчинд юу нүүрлэнэ вэ
2017/04/12
Өчигдөр буюу 2017 оны 4дүгээрсар 11-ний 17:40 цагийн орчим ЗХ-нй сургалтын төв болох Улаанбаатар хотоос 50 км зайд орших Тавантолгой дахь баазад ЗХ-ий 311, 350 дугаар ангийнхан байлдааны дадлага хийж байх үед гранат дэлбэрчээ.
Гранат дэлбэрэх явцад ахлагч А, М нар газар дээрээ нас барж, 8 хүн шархадсан харамсалтай хэрэг гарчээ. Осол болсон даруйд яаралтай тусламж үзүүлж, Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт шархадсан цэргүүдийг авчирч, 2 цэрэгт яаралтай хагалгаа хийсэн байна. Энэ талаар ЗХЖШ-ын орлогч дарга, генерал Ж.Бадамбазар мэдээлэл хийв.
Тэгвэл энэхүү харамсалтай хэргийн талаар сошл медиа тэр чигээрээ шуугиж, харамсаж, халаглаж, буруутанг хайж эхэлжээ. Хариуцлага гээч ухагдахуун энэ салбарт үгүй болсны жишээ энэ болов. Тэр дундаа хамгийн хариуцлагатай, хамгийн өндөр зохион байгуулалттай байх ёстой зэвсэгт хүчинд өнөөдөр ийм байдалтай болсонд олон нийт дургүйцлээ илэрхийлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар ажилладаг бөгөөд энэ хүн энэ салбарт хийгддэг бүхий л томилгоо, халаа сэлгээг хийж, хянадаг. Өнгөрөгч 2015 оны 6 сард Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэсэн тул Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ "буян"-аар Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д.Даваа гэх нутгийн хүнийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд томилуулж байжээ.
Д.Даваа нь Ховд аймгийн харъяат бөгөөд эрхэм Ерөнхийлөгчтэй нэг нутаг гэдгээрээ ар тал, хоол хүнс хангамж хариуцдаг ажлаасаа Жанжин штабын даргын сэнтийд суусан нь тэр. Насаараа "гал тогоо”-той зууралдаж яваад Жанжин штабыг толгойлуулсан Д.Даваа генералын томилгоо байлдааны бэлэн байдал гэдэг хоолны орц цуглуулахаас өөр учраас хүний аминд хүртлээ доройтчихож гэж эрхэм Ерөнхийлөгчийн тархинд буусан эсэх нь эргэлзээтэй.
Учир нь "Буцах бэрд үнээ тугал нийлэх хэний хамаатай” билээ дээ. Хоёр сарын дараа халаагаа өгөх түүнд ханатлаа хуваалцах "Эрдэнэтийг булаалгачихлаа” гэж санаа тавихаас чухал ажил байхаа больсон хойно. Тэгээд ч "энэ салбарт халаа сэлгээ хийх нь халгаатай гэдгийг Б.Бат-Эрдэнээс авахуулаад олон гишүүд сануулж байж. Тэр бүү хэл Д.Даваа генералыг санал болгох үед УИХ-ын чуулган дээр Г.Баярсайхан гишүүн үүнийг тод томруун сануулан хэлж байж дээ.
Анхнаасаа улстөржиж, самарч болдоггүй чухал салбарт ийнхүү нэгдүгээр хүн гар дүрж, адаг сүүлд нь хойд эцгийн дүрээр хандсанаас болж, хариуцлага суларч, эрдэнэт хүний аминд хүрчихэж байгааг эрх биш тунгаах цаг болсон мэт санагдана.
Өөрийн тань хүүхэд нь мандаж, энхийг сахиулагчдын дунд одын дүрээр намирч явахад ардын хүүхэд сургалтын үед амиа алддаг цөвүүн цаг ирсэнийг одоогоор буучихаагүй эрхэм Ерөнхийлөгчид сануулчихмаар. Эс бөгөөс энэ салбарт итгэх ардын итгэл алдарч, эх орноо гэх монгол цэргийн бахархал үгүй болж, хүний амь албан тушаалын наймааны золиос болж, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх нь байна.
эх сурвалж:tonshuul.mn Ц.Гал
Зочин · 2017/04/13
Yag unen dur torhiig bi bichmeer bna! Hurandaa darga ni tavantolgoid heeriin beltgel nertei baingii halamtsuu baidag deed udirdah officeruud er ni l uuh handlagatai ! bdag unen shuu! Shahilga bat uneheer sul bie bienee oohshuulsen ongirooson zambaraagui bolchihson . . TAVAN TOLGOID HYANALT ZOHION BAIGUULALT SUL . . Surgagch bagsh nar ni sogtuu. .officeruud ni naizan dundaa arhind jiveh geed bna shuu ene armi chin ! Arhi uusan unertuulsen bolgoniig arga hemjeeg hatuu avaachee. . .
зочин · 2017/04/12
Батлан Хамгаалахын Сайдаас илүү, Ерөнхий командлагч л холбогдмоор санагдаж байна. Тээр жил Элбэгдорж, юуч мэдэхгүй Дорлигжаваар БХ-н сайд тавихад нь Гаваа генерал ежтой хүлээн авснаас болоод, жинхэнэ цэргийн мэргэжлийн Генералыг ажлаас нь халж, элдвээр оролдсоор байгаад "зүрхээр явуулсан" гашуун түүх бий!

Зочин · 2017/04/12
Улс төржихөө л больчих л доо, зүгээр ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа хүнийг заавал буруутан болгож нутаг ус гэж жалга довны үзлээ болих хэрэгтэй. ЗХЖШ-н дарга бол ажлаа сайн мэддэг, сайн ч боловсон хүчин, мэдээж хүний амь эрсдүүлье гэж хэн ч хүсээгүй. Хээрийн дадлага сургууль гэдэг чинь шат шатандаа хариуцсан эзэнтэй зэвсэг техник хариуцсан дарга нартай байдаг юм аа!! Тогоонд нь чанагдаагүй хэн нэг сэтгүүлчийн үгээр бусдыг бүү буруутга, ард түмэнд ч буруу ойлголт төрүүлэх хэрэггүй танай сайт!!!

zochin · 2017/04/12
gadaadad mandaad dotooddoo uheed vu bolj bna daa
zochin · 2017/04/12
CHADWAR MUUTAI ERONHIILOGCH CHADWAR MUUTAI ZEWSEGT HVCHIN GEDEGEE HARUULJ BNA ZOOHON MONGOLCHUUD MAANI END TEND 5 10 RAA VHEED BAIDAG YANDAA
Зочин · 2017/04/12
Чадвар муутай арми гэдгээ батлаад л бна да
Зочин · 2017/04/12
Чадвар муутай арми гэдгээ батлаад л бна да
зочин. · 2017/04/12
Генерал олширсоноор энэ салбар сайн болдог бол гараад өх байсан. Харин сахил хүртээд шал дордов гэгчээр юм боловоо .Гал зуухны цэргийг командлагчаараа тавихаар ямар олиг байхав дээ. Тэр осол гаргасан ангийн захирагч чинь сая арай генерал цол авсан юм биш биз.
чимэг-очир · 2017/04/12
үнэхээр харамсмаар,удирлагатай холбоотой,маш олон генеруул юу бодож байнаа