Сүүлийн үед манай залуусын дунд хүмүүжлийн байдал нь нэлээд асуудал дагуулж байгаа гэж хэлж болно. Аливаа зүйлийг үргэлж л уур бухимдал, зодооноор шийдэхийг илүүд үзэх болсон залуус их болсон. Үүнээсээ болж нэгэн настай иргэний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, “Баянзүрх” захын гадна бусдад зодуулсан хүн ЯТТ-н 103-р ГССҮТ-д хүргэгдэн ирээд нас барлаа” гэсэн мэдээллийг шалгахад, “Баянзүрх” худалдааны төвийн зүүн урд зам дээр СХД-10 хороонд суух М /эр.60н/-г БЗД-9 хороонд суух Э /эр.38н/ нь согтуурсан үедээ шалтгаангүй хэрүүл маргаан үүсгэж зүүн шанаанд нь нэг удаа цохиж унагаан гэмтээсний улмаас хохирогч тус эмнэлэгт хүргэгдэн ирээд нас баржээ. Сэжигтэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.