МУСТА дуучин Б.Мөнхбаяр  “Миний буурал ээж” нэртэй шилдэг уран бүтээлийн 3 дахь тоглолтоо тавдугаар сарын нэгэнд Монгол бөхийн өргөөнд хийнэ.  Тэрбээр 2011 онд   “Хайртайгаа хэлье” анхны бие даасан тоглолтоо хийж байсан юм. Мөн Б.Мөнхбаяр дуучин Отгонгэрэлтэй хамтран “Зүрхэндээ” тоглолтоо хийсэн  бол  дуучин Жимсээтэй хамтран “Монголоороо” тоглолтоо 21 аймгаар болон БНСУ дахь Монголчууддаа хүргэсэн  байна.

 

Энэ удаа бие даасан шилдэг уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа гэнэ. Тоглолтондоо зориулж ая зохиогч Эрдэнээтэй хамтран “Уран хайр”, мөн Цэрэнтогтох найрагчтай хамтран “Хуримын дуу” гэсэн олон шинэ уран бүтээл гаргажээ.  Түүнлчэн “Миний буурал ээж”  дууг анхлан дуулсан МУСТА дуучин, ая зохиогч Цамбалхүндэв оролцож хамтран шинэ уран бүтээл үзэгч олондоо хүргэх юм байна