Б.ТУУЛ

Хаврын шалгалт хаяанд ирж, Боловсролын үнэлгээний төвийнхөн элсэлтийн шалгалтынхаа бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ жил 40 орчим мянган хүүхэд  элсэлтийн ерөнхий шалгалт өгөх тооцоо бий.  Ингэхдээ их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар онлайн бүртгэлд хамрагдсан сурагч бүр Монгол Улсын Засгийн газрын 37 дугаартогтоолын дагуу Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө.

Монгол хэл, бичгийн шалгалтыг өгснөөр ЭЕШ-д орохэрх нь нээгдэнэ гэдгийг БҮТ-ийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат хэлж байсан. Тиймээс элсэгчдэд хэрэгтэй зарим мэдээллийг дуулгаж байна.

 

ГАДААД ХЭЛНИЙ ХИЧЭЭЛҮҮДЭЭС СОНСООД ОЙЛГОХ ЧАДВАРЫГ НЬ ШАЛГАНА

 

Элсэлтийн шалгалтыг монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгмийнтухай мэдлэг зэрэг хичээлээс сонгон өгнө. Ингэхдээ элсэгч бүр монгол хэл бичгийн шалгалт өгч байж ЭЕШ-д орохэрх нь нээгдэнэ гэдгийг дээр хэлсэн. Харин энэхүү заавал өгөх монгол хэл, бичгийн шалгалт нь бүртгүүлэгчдээсхураамж   авахгүй юм байна. Мөн ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдынсонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд орно.  Монгол хэл, бичгийн шалгалт нь хэрэглээний чадвар сорьсонтест болон задгай хэлбэрийн даалгавраас бүрдэх юм байна.

 

МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТ ХУРААМЖ АВАХГҮЙ

 

ЭЕШ-ын дүрэмд заасны дагуу элсэгчид  шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байхшаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстой. Гэтэл жил бүрийншалгалт эхлэх өдрүүдэд шалгалт өгөх байраа хайгаад олохгүй байх, товлосон цагаас хоцорч ирэх, бичиг баримтаадутуу бүрдүүлэх зэрэг хувь хүнийхээ хариуцлагаас шалтгаалан шалгалтад орохгүй байх цөөн тохиолдол  гарчбайсан. Тиймээс хувийн зохион байгуулалт, бичиг баримтын бүрдүүлэлт зэрэгт сайн анхаараарай. Дурдсанхугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй   гэдгийг БҮТ-ийнхөн анхааруулж байна. Мөн өмнөхжилүүдэд шалгалтын үеэр хуулах гэж оролдсон, янз бүрийн шифи бэлтгэж орж ирээд баригдсан, зарим ньшалгалтын анги танхимаас хөөгдөөд гарсан тохиолдол цөөнгүй бий гэдгийг шалгалтын комиссынхон хэлж байсан. Шалгалт авах анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарынавлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг зүйлийг авчорохыг хориглодог. Хэрэв шалгалтын дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд тухайн элсэгчийн шалгалтын материалыгхүчингүй болгоно. Мөн шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хуурчмэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтын дүн оноогхүчингүй болгоно гэдгийг онцгойлон анхааруулж байна.