ТОСК-ын захирал асан Д.Гантулгыг төрийн мөнгө завшсан хэргээр саатууллаа
2017/04/27
Ардчилсан намын Засгийн газрын үед Төрийн орон сууцны корпорацын захиралаар ажиллаж байсан Д.Гантулгыг өнгөрсөн саруудад АТГ-аас шалгаж байсан билээ.
Нэлээд хэдэн сар шалгасны эцэст түүнийг АТГ-аас уржигдар саатуулан хорьжээ. Д.Гантулгыг албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө завшсан хэргээр саатуулан шалгаж байгаа юм байна. Одоогоор түүнийг цагдан хорих 461-р ангид саатуулжээ.
Түүнийг ТОСК-д онц их хэмжээний хохирол учруулсан, “Үндэсний барилга консорциум” ХХК-ийн захирал Д.Цэндтэй 2013 оны арваннэгдүгээр сард хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нэг тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Мөн 2013 оны есдүгээр сард Худалдан авах ажиллагааны газраас зарласан “Гэр хороололд бохир усны шугам, бага хүчин чадлын цэвэрлэх байгууламж шинээр барих тендерт" энэ компани шалгарсан бөгөөд уг ажил нь зогссон байгaа аж.
Ингэхдээ “Эрэлт импекс” компаниас 27 сая гаруй төгрөгөөр бараа материал авсан үнээ төлөхгүй удаж, шүүх дээр маргаан үүссэн мэдээлэл ч байдаг. Өөрөөр хэлбэл, ТОСК-ын захиал асан Д.Гантулгыг ТОС-ын хөрөнгө болон өөр компаниудын тендертэй холбон шалгаж байгаа аж.
Г.Наран
zaluu.mn
иргэн · 2017/04/27
Энэ хүнтэй хамт ажиллаж байсан удирдагуудыг бас шалгаарай, гэнэт гэнэт баяжсан, нам дамжсан гарууд байгаа шүү.
Зочин · 2017/04/27
sain shalga mash ih yum garna daa naad hunees chini guitsetgegch companias handiv nereer ih mungu avdag baisan uguhgui bol sanhuujiltiig ni shiidej uguhgui mun guitsetgegch companii uil ajillagaand TOSK-n erh buhii alban tushaaltanuud eldev busiin zuil shahdag estoi neg novshiin zavaan garuud bgaa daa