МАН-ын шинэчлэл, хөгжлийн хорооны их хурал хуралдав
2017/05/01
Монгол Ардын Намын Шинэчлэлийн хороо ТББ оноосон нэрээ Монгол Ардын Намын Шинэчлэл, хөгжлийн хороо ТББ болгон өөрчилж, Анхдугаар Их хурлаа 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулав. Монгол Ардын Намын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг намын дотоод шинэчлэлтэй уялдуулан хослуулж, улмаар Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол, ард түмний нийтлэг эрх ашигт тулгуурласан нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилгын төлөө Монгол Ардын Намын Шинэчлэл, хөгжлийн хороо болон үйл ажиллагаагаа ийнхүү өргөжүүлэн тэлэх шийдвэр гаргажээ.
Их хуралд нийслэл, орон нутгаас сонгогдсон 500 төлөөлөгчид оролцож, Их хурлын тэргүүлэгчээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, АИХ-ын дарга асан, Гавьяат эдийн засагч Ж.Гомбожав, Туркт төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч С.Анхсайхан, Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Таеквондогийн дэлхийн хошой аварга К.Сейтхан нар сонгогдон ажиллав. Их хуралд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан улс төрийн илтгэл тавьж, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Ганхуяг Монгол Ардын Намын Шинэчлэл, хөгжлийн хорооны үйл ажиллагааны тайлан илтгэл тавьжээ. Их хуралд МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын Удирдах зөвлөлөөс мэндчилгээ ирүүлж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж үг хэлэв.
Их хуралд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Р.Раш, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан П.Дамдин, Ардын Их Хурлын дарга асан, Монгол Улсын гавъяат эдийн засагч Ж.Гомбожав, Шинжлэх ухааны академийн гишүүн, Ардын багш, техникийн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Авдай, Гавьяат уурхайчин, Хүмүүнлэгийн ухааны доктор Л.Дамдинсүрэн, Соёлын гавъяат зүтгэлтэн Г.Жамъян, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Н.Дагвадорж, Гавъяат багш, зөвлөх профессор Х.Сүхбаатар, Гавъяат багш Д.Цэдэн-Иш, Гүн ухаан, уламжлалт анагаах ухааны доктор, профессор Ж.Найдан, Философийн доктор Г.Цэрэн, Түүхийн шинжлэх ухааны доктор К.Ислам тэргүүтэй төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, улс төрийн удирдах албан тушаалтнууд, бүхий л салбарын хувийн хэвшлийн төлөөлөгчид, оюутан залуучууд төлөөлөгчөөр сонгогдсон байна.
Их хурлын төлөөлөгчид Монгол Ардын Намын Шинэчлэл, хөгжлийн хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг сонгож, 155 гишүүний бүрэлдэхүүнтэй Бага хурлыг, 9 хүний бүрэлдэхүүнтэй Хяналтын зөвлөлийг байгуулжээ.
TSedenbaljiriin Mijiddorj · 2017/05/02
MAN_iin shinechlel, khugjliin khoroonii ikh khurliig demjij,tsaashidiin ajild ni amjilt khusch,bayar khurgie Namaa oligarkhiudaas salgan,tsevershuulej.uls,oronoo zuv khugjiliin zamd battai oruulakh , ard tumenee yaduurlaas gargakh zuv zamiig songon, MAN -iig jinkhene utgaar ni shinechlekh suuriig tavij baigaad mongoliin shudraga , ekh oronch ard tumen,MAN-iin myanga,myangan gishuud,demjigchid demjin negdene gedegt MAN- iin akhmad gishuunii khuvid bat itgeltei baina.Songoson zam,tsaashidiin zoriltoo zorimog shiigemgii,erch,khuchtei ajillan buren duuren bieluulekhiig khusen eruue.