Дархан-Уул аймагт ажиллав
2017/05/02
Хүний эрхийн Үндэсний Комиссындарга Ж.Бямбадоржоор ахлуулсанажлын хэсэг 2017 оны 4 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн төрийн алба хаагчдын хүнийэрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагададлыг хэвшүүлэх, иргэдхөдөлмөрчдөд Комиссын үйлажиллагааг сурталчлах, хүний эрхийнмэдлэг ойлголтыг түгээх зорилгоор "Хүний эрхийн нээлттэй өдөр" аргахэмжээг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулав.
Хүний эрхийн нээлттэй өдрийн хүрээнд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга, шүүх, прокурор, цагдаа, өмгөөллийн байгууллагын удирдлагуудтай Монгол Улсын хүний эрхийн төлөв байдал, хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийллийн шинэ хуулийн хэрэгжилтийн талаар уулзалт ярилцлага хийсэн байна.
Мөн төрийн захиргаа, үйлчилгээний болон хууль сахиулах байгууллагын 130 ажилтан, албан хаагчдад хүнийэрхэд суурилсан хандлага, төрийн үйлчилгээн дэх хүний эрх, хүүхдийн эрх ба хүүхэд хамгаалал, жендэрийнтэгш байдал ба хүний эрх, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, хүний эрхийнзөрчлөөс урьдчилан сэргийлэх нь, халдашгүй чөлөөтэй байх эрх, хүний эрхийн олон улсын гэрээ зэрэгсэдвүүдээр сургалт зохион байгуулжээ.
Иргэд, олон нийттэй хийх уулзалтад 140 иргэн,хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэнийнийгмийн 20 байгууллагын төлөөлөл, удирдлага 40 хүн хамрагдаж, орон нутагт хүний эрхийн чиглэлээр тулгамдаж буй асуудал, аймаг орон нутагт хамтран ажиллах чиглэлээ тодорхойлон, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлыг Комиссын даргын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлүүлэхээр төрийн холбогдох байгууллагад Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлэхээр ярилцлаа.
Арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Саатуулах баривчлах байр, эрүүлжүүлэх байр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих байрны орчин нөхцөл, хүний эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, шалгалтаар илэрсэн хүний эрхийн зөрчлийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд Комиссын даргын зөвлөмж хүргүүлэхээр боллоо.