УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодрууллаа. Өчигдөр Ардчилсан нам болон Монгол Ардын нам нэр дэвшигчээ батламжилж, олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр МАХН-ын Бага чуулган хуралдаж, намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон байна.

 

 

Ийнхүү Монгол Улсын тавдахь Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд, МАХН-аас Н.Энхбаяр нар өрсөлдөхөөр болов.

 

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болох бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг тавдугаар сарын 17-ний дотор нийтэд мэдээлэх юм.  Харин нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэл байхгүй бол нэр дэвшигчдэд тавдугаар сарын 27-ны өдөр үнэмлэх олгох юм байна.

 

Б.Энхжин

24tsag.mn